Бүтэц, зохион байгуулалт
- Нүүр хуудас
- Бүтэц, зохион байгуулалт
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл 1993 онд байгуулагдсан бөгөөд 2006 онд УИХ-аар шинэчлэн баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар тус Зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр байгуулан ажиллуулах, ШУТ-ийн үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллөөс бүрдсэн байх, төрөөс ШУТ, инновацийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтэд үнэлэлт өгөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэйгээр орон тооны бус гишүүдтэй ажиллахаар зохицуулж өгчээ. Тус зөвлөл нь ШУТ, инновацийн үйл ажиллагаатай холбоотой 14 болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүрэгтэй холбогдсон асуудлуудыг хэлэлцэн зөвлөмж гаргах замаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр заасан байна. Зөвлөл нь дор дурдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:
Засгийн газрын 2007 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн дагуу Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулж байна.
Зөвлөлийн дүрэмд Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхаар заасан байсныг Засгийн 2018 оны 289 дүгээр тогтоолоор өөрчилж, Боловсрол, шинжлэх ухааны сайд тэргүүлэхээр болсон.
“Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолд оруулсан энэхүү өөрчлөлттэй холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм”-д Засгийн газрын 2019 оны 140 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Зөвлөлийн бүрэлдэхүүн: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.4-д “Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн төлөөллийг оролцуулах бөгөөд орон тооны нарийн бичгийн даргатай байна.” гэж заасан.
Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Зөвлөлийн гишүүдийн 69 хувь нь төрийн захиргааны байгууллагыг, 13 хувь нь олон нийтийн байгууллагыг, 18 нь хувийн хэвшил, бизнесийн байгууллагыг төлөөлж байна.